Ambassador
EN MN

ТАНИЛЦУУЛГA

Бидний тухай

Инвескор проперти ХХК нь 2017 оноос Үл хөдлөх хөрөнгийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд Япон стандартын үл хөдлөх хөрөнгийн цогц үйлчилгээг "Хоймор оффис" болон "Aмбассадор Резиденс" минимал хэв шинжийг агуулсан орон сууцны төсөлд онцгой эрхтэйгээр ажиллаж байна. Инвескор проперти ХХК нь Aмбассадор Резиденс төслийн албан ёсны борлуулагч бөгөөд үл хөдлөх хөрөнгийн менежментийн цогц үйлчилгээг оршин суугчдын эрүүл, аюулгүй, тав тухтай хэрэгцээ шаардлагад нийцүүлэн хүргэхээр зорин ажиллаж байна.

Төслийн тухай

Aмбассадор Резиденс нь Хүн төвт барилгын стандартыг үндсэн зарчим, төлөвлөлтөө болгон Япон архитекторын өвөрмөц төлөвлөлт, орчин цагийн технологийн шийдлийг шингээсэн 8 баллын газар хөдлөлтөд тэсвэртэй, бүрэн цутгамал, төмөр бетон карказтай 16 давхар, 62 айл өрхийн бүрэн үйлчилгээт орон сууц юм.

Төслийн онцлог

2017 оноос эхлэн Дэлхийн барилгын чиг хандлага "Well- being building standart" буюу Хүн төвт барилгын стандарт - руу шилжиж эхэлж байна. Энэхүү стандарт нь барилгын бүтээн байгуулалтаас илүү барилгад хүн амьдрахад тохиромжтой үзүүлэлтүүдийг судалж тооцоолж хэрэгжүүлдгээрээ онцлогтой. Хүний биеийн био хэмнэл зөв төвшинд байх үндэс нь эрүүл тайван тав тухтай орчинд амьдарснаар бүрддэг байна. Aмбассадор Резиденс орон сууц нь барилгын "Well- being building standart" (Орон сууцанд тавигдах 9 шаардлага) - ыг 90 хувьтай хангаснаараа давуу талтай юм.

Төсөл хөгжүүлэгч

Япон улсын ТЕКРА ХХК нь 2001 онд үүсгэн байгуулагдан Үл хөдлөх хөрөнгийн төсөл хөгжүүлэлтийн чиглэлээр 18 жилийн туршлага хуримтлуулсан, барилгын салбарт тогтвортой үйл ажиллагаа явуулан өөрийн улсын барилгын технологийн аргачлал, арга ухааныг ашиглан Украин , Узбекистан, Филиппин, Лаос зэрэг улс орнуудад төслийн үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлсэн туршлагатай компани юм. Монгол улсад 2016-2017 онд 18 давхар Хоймор оффисын барилгын төслийн хөрөнгө оруулагч мөн барилга угсралтын хяналтын зөвлөх үйлчилгээг үзүүлэн амжилттай хэрэгжүүлсэн нь 2017 онд Улаанбаатар хотын "Шилдэг барилга"-аар шалгарсан юм.Энэхүү компани нь Монгол Улсад үйл ажиллагаагаа өргөжин тэлж өөрийн охин компани болох "Текра Монгол" ХХК үүсгэн байгуулж,анхны "Амбассадор резиденс" тансаг зэрэглэлийн орон сууцны төслийн хөгжүүлж хэрэгжүүлсэн.

Байршил

Монгол Улс, Улаанбаатар хотын төв цэг болох элчингүүдийн хороололд байрлалтай, төвийн төвлөрсөн автозам, явган хүний орц, гарц 3 талаараа нэвт холбогдсон. Амбассадор резиденс орон сууцны байршил нь ирээдүйн үнэ цэнийг тодорхойлж, өсөн нэмэгдүүлэх юм.

БАРИЛГА

Барилгын бүтэц

Нийт 16 давхар 62 айлын бүрэн үйлчилгээт орон сууц ба 1 давхартаа Зочин хүлээн авах, үдэн гаргах үйлчилгээ, 24 цагийн харуул хамгаалалт, болон хөрөнгийн менежментийн үйлчилгээний оффистой. 2 давхарт "Карнет" вип лаунж 3-12 давхарт 5 айл 2-3 өрөө байр 13-16 давхарт 3 айл 3-4 өрөө байр

Барилгын чанар

Хийц - Бүрэн цутгамал карказь, Basalt wool чулуун хөвөн дулаалга ашигласан. Зуурмаг - 400М марктай Премиум конкрит Арматур- Улаанбаатар менежментийн ХХК- ийн Орос арматур Суурь- 8 баллд тэсвэртэй чийг тусгаарлах нил суурь Фасад - 1-2 давхарт төмөр тор байгалийн чулуун фасадтай 3-16 давхарт төмөр тор, металл хавтанг хослуулан хийсэн фасадтай. Цонх- Цаг уурын халуун хүйтний өөрчлөлтийг даах чадвартай 3давхар шилтэй. Цахилгаан тоноглол- Цахилгааны утас Legrand бренд, цахилгаан удирдах самбар /Герман улсын Schneider бренд/ Цахилгаан тасарсан үед лифт болон коридорын гэрэл бүрэн ажиллана.

Нийтийн эзэмшил

Цахилгаан шат - Эвдэрдэггүй ган хийц, чулуун шалтай, хурдны үзүүлэлт 2м сек, 800 кг даац бүхий өндөр зэрэглэлийн хос цахилгаан шат. Аваарын гарц - Олон улсын аюулгүй байдлын стандарт хангасан галын хаалга.

Архитектур

Амбассадор Резиденc орон сууцны архитектур төлөвлөлтийг Япон улсад төдийгүй олон улсад танигдсан чадварлаг архитектор ноён Акихиса Кагэяама гүйцэтгэсэн юм. Ноён Акихиса Кагэяама нь хэрэгжүүлж буй төсөл бүрдээ зориулж тухайн улс орны өв соёл, онцлог, түүхийг орчин үеийн архитехтур төлөвлөлттэй хослуулж төлөвлөдгөөрөө онцлогтой юм. Амбассадор Pезиденc орон сууцны экстерьер төлөвлөлтийн онцлог нь Монголын эртний өв соёл болох Чулуун хөшөө Монгол айлын хойморт байрлах Авдарыг байгалын чулууг төмөр тор, металл хавтантай хослуулан урт хугацаанд бат бөх оршин тогтнох, тогтвортой байдлыг илэрхийлэл болгон төлөвлөсөн юм.

B1-65.8 мкв
360 View
B2-65.8 мкв
360 View
A1-100.35 мкв
360 View
A2-106.4 мкв
360 View
C-91.7 мкв
360 View
D1-138.5 мкв
360 View
D2-144 мкв
360 View
E-149.98 мкв
360 View

Төрлүүд

2 ӨРӨӨ

3 ӨРӨӨ

4 ӨРӨӨ

Total area

B1-65.8 мкв

B2-65.8 мкв

A1-100.35 мкв

A2-106.4 мкв

  1. Галтогоо, Зочны өрөө - 38.3 м.кв
  2. Унтлагын өрөө - 14.6 м.кв
  3. Ариун цэврийн өрөө - 6.1 м.кв
  4. Ариун цэврийн өрөө - 1.4 м.кв
  5. Үүдний өрөө - 5.4 м.кв
3 4 5 6 7 8 9 10 11 12 RESTAURANT / LOUNGE LOBBY / RECEPTION PARKING LOTS
  1. Галтогоо, Зочны өрөө - 38.4 м.кв
  2. Унтлагын өрөө - 14.6 м.кв
  3. Ариун цэврийн өрөө - 5.9 м.кв
  4. Ариун цэврийн өрөө - 1.2 м.кв
  5. Үүдний өрөө - 5.6 м.кв
3 4 5 6 7 8 9 10 11 12 RESTAURANT / LOUNGE LOBBY / RECEPTION PARKING LOTS
  1. Галтогоо, Зочны өрөө - 58.8 м.кв
  2. Унтлагын өрөө - 21.7 м.кв
  3. Ариун цэврийн өрөө - 5.6 м.кв
  4. Ариун цэврийн өрөө - 1.3 м.кв
  5. Хувцасны өрөө - 3.3 м.кв
  6. Үүдний өрөө - 5.5 м.кв
  7. Корридор - 4.0 м.кв
3 4 5 6 7 8 9 10 11 12 RESTAURANT / LOUNGE LOBBY / RECEPTION PARKING LOTS
  1. Галтогоо, Зочны өрөө - 61.5 м.кв
  2. Унтлагын өрөө - 23.6 м.кв
  3. Ариун цэврийн өрөө - 6.5 м.кв
  4. Ариун цэврийн өрөө - 1.5 м.кв
  5. Хувцасны өрөө - 3.9 м.кв
  6. Үүдний өрөө - 5.5 м.кв
  7. Корридор - 3.9 м.кв
3 4 5 6 7 8 9 10 11 12 RESTAURANT / LOUNGE LOBBY / RECEPTION PARKING LOTS

Total area

C-91.7 мкв

D1-138.5 мкв

D2-144 мкв

  1. Галтогоо, Зочны өрөө - 33.6 м.кв
  2. Унтлагын өрөө - 16.6 м.кв
  3. Ариун цэврийн өрөө - 6.9 м.кв
  4. Ариун цэврийн өрөө - 1.4 м.кв
  5. Хувцасны өрөө - 2.4 м.кв
  6. Унтлагын өрөө - 17.0 м.кв
  7. Ариун цэврийн өрөө - 6.2 м.кв
  8. Ариун цэврийн өрөө - 2.0 м.кв
  9. Үүдний өрөө - 5.8 м.кв
3 4 5 6 7 8 9 10 11 12 RESTAURANT / LOUNGE LOBBY / RECEPTION PARKING LOTS
  1. Гал тогоо, Зочны өрөө - 58.5 м.кв
  2. Мастер унтлагын өрөө - 26.8 м.кв
  3. Ариун цэврийн өрөө - 4.8 м.кв
  4. Ариун цэврийн өрөө - 1.7 м.кв
  5. Хувцасны өрөө 1 - 2.7 м.кв
  6. Унтлагын өрөө - 21.4 м.кв
  7. Ариун цэврийн өрөө - 5.7 м.кв
  8. Ариун цэврийн өрөө - 1.3 м.кв
  9. Корридор - 4.0 м.кв
  10. Хувцасны өрөө 2 - 2.6 м.кв
  11. Хувцасны өрөө 3 - 3.3 м.кв
  12. Үүдний өрөө - 6.2 м.кв
13 14 15 16 RESTAURANT / LOUNGE LOBBY / RECEPTION PARKING LOTS
  1. Гал тогоо, Зочны өрөө - 61.1 м.кв
  2. Мастер унтлагын өрөө - 26.4 м.кв
  3. Ариун цэврийн өрөө - 4.8 м.кв
  4. Ариун цэврийн өрөө - 1.7 м.кв
  5. Хувцасны өрөө 1 - 2.6 м.кв
  6. Унтлагын өрөө - 23.4 м.кв
  7. Ариун цэврийн өрөө - 6.4 м.кв
  8. Ариун цэврийн өрөө - 1.3 м.кв
  9. Корридор - 4.1 м.кв
  10. Хувцасны өрөө 2 - 2.7 м.кв
  11. Хувцасны өрөө 3 - 3.9 м.кв
  12. Үүдний өрөө - 6.2 м.кв
13 14 15 16 RESTAURANT / LOUNGE LOBBY / RECEPTION PARKING LOTS

Total area

E-149.98 мкв

  1. Гал тогоо, Зочны өрөө - 53.1 м.кв
  2. Мастер унтлагын өрөө - 16.9 м.кв
  3. Ариун цэврийн өрөө - 6.6 м.кв
  4. Ариун цэврийн өрөө - 1.8 м.кв
  5. Хувцасны өрөө 1 - 2.8 м.кв
  6. Унтлагын өрөө - 16.2 м.кв
  7. Хувцасны өрөө 2 - 2.7 м.кв
  8. Хувцасны өрөө 3 - 2.4 м.кв
  9. Корридор - 8.6 м.кв
  10. Ариун цэврийн өрөө - 8.6 м.кв
  11. Ариун цэврийн өрөө - 1.5 м.кв
  12. Үүдний өрөө - 4.6 м.кв
  13. Хувцасны өрөө 4 - 3.7 м.кв
  14. Хүнсний агуулах - 5.8 м.кв
13 14 15 16 RESTAURANT / LOUNGE LOBBY / RECEPTION PARKING LOTS

КОНСЬЕРЖ ҮЙЛЧИЛГЭЭ

ЗУРГИЙН ЦОМОГ